Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

670 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. Өмгөөллийн хуулийн этгээд нөхөрлөл байх тухайд, Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх нөхөрлөл энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Өмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд “өмгөөллийн” гэсэн үгийг заавал хэрэглэнэ.” гэж тус тус заасан. Өмгөөллийн нөхөрлөлийг Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэснээр хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагыг хянах тогтолцоотой болох, иргэд өмгөөллийн нөхөрлөлийн мэдээллийг нэг дороос авах, сонгох боломжууд нээгдэж буй юм. Олон улсын чиг хандлага нь хуульч, эмч, аудитор, татварын зөвлөх, архитектор зэрэг мэргэжлийн үйл ажиллагаанд суурилсан бизнесүүдийг нөхөрлөл хэлбэрт шилжүүлж байна. Үүний шалтгаан нь мэргэжлийн үйл ажиллагаанд суурилсан бизнесийг тухайн мэргэжлээр тогтоож өгсөн ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаарддагтай холбоотой юм. Нөхөрлөлийн гол онцлог нь гишүүд нь мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг, үйл ажиллагааны хүрээ нь тухайн мэргэжлийн үйл ажиллагаа байдаг. Энэ жишгийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар заасан юм. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсгээр энэхүү нөхөрлөлийн үйл ажиллагааны хүрээг иргэдэд ойлгомжтой байлгах, мөн бусад нөхөрлөлөөс ялгагдах үүднээс “Өмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд “өмгөөллийн” гэсэн үгийг заавал хэрэглэнэ” гэж заасан. 5. Нөхөрлөл, компани хоёрын ялгааны тухайд, Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна” гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заасан байдаг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5