661 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тусгай саналыг шүүхийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэх нь хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл бус, харин ч Үндсэн хуулиар баталгаажсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний үндсэн эрхийг эдлүүлэх боломжийг хангаж байгаа үйлдэл юм. Иймд иргэн О.Баясгалангийн мэдээлэлдээ дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг давхар зөрчиж байгаа талаар үндэслэлээ тайлбарлан мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 10 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон ба энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлээр дээрх заалтыг хүчингүй болгосон байна. 2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ цөөнх болсон шүүгч
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5