Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

662 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүр өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт заавал хавсаргах ба шүүхийн шийдвэрийг тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэхээр зохицуулсан байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрт дурдсан хуулийн заалттай адил агуулгатай байх тул шүүгчийн хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр хуульчилсан нь шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах нөхцөлийг бүрдүүлж байна. 3. Хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ шүүгч бүр нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлээр үнэлэн саналаа чөлөөтэй илэрхийлж олонхын саналаар шийдвэрлэдэг. Олонхтой санал нийлээгүй шүүгч тусгай санал гаргах эрхтэй боловч түүний саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гээд Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт: “1. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурал 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолд: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ... ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5