Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

660 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн санал нийлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад чиглэсэн ажлын нэг хэлбэр юм. 3. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн байдаг. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн ...” гэж заасан ба хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасанчлан шүүхийн шийдвэр, үүний дотор Улсын дээд шүүхийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг цахим хуудсанд байршуулснаар хуулийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд төдийгүй хууль тогтоогч баталсан хууль нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгаа талаар бодитойгоор мэдэх, иргэд шүүх, шүүгч хэрхэн ажиллаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, харин ч шүүхэд үл итгэх эргэлзээг арилгах боломжтой юм. 5. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин дөрөвдүгээр зүйлд “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.”; Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасан бөгөөд төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5