659 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар хянан хэлэлцэж шийдвэр гаргаж өгнө үү” гээд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг давхар зөрчиж байгаа талаар шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэдэгт шүүх тухайн асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэлэлцэж, олонхын саналаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шударга шийдвэр гаргахыг ойлгодог бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн уг заалтыг баталгаажуулж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэж тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дээр дурдсан заалтын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр, давж заалдах журмаар хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр, харин хяналтын журмаар хэрэг, маргааныг 5 шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр заасан. 2. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч бүр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5