Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

642 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь гадуурхаж үл болно хэмээн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан нь хүн бүр хууль болон шүүхийн өмнө тэгш эрхтэй болохыг илэрхийлж байна. Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр, хариуцлага зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан. Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх талаар адил зохицуулалттай. Харин Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан бөгөөд төрийн зохих байгууллага, албан тушаалд тавигдах шаардлагыг харгалзан хуулиар тусгайлан тогтоож болохоор заасны дагуу Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Улсын Их Хурал болон орон нутгийн хурал нь нийт иргэд буюу түүний тодорхой хэсгээс сонгогдох замаар сонгуулийн дүнд бий болдог төлөөлөгчдийн байгууллага бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг батлан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5