Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

643 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргахдаа Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан байна. Гэтэл ийнхүү нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг уг хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар хуульчилжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчийг саналын хуудаст нэрийг нь бичихгүй; харин уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа нэрийн жагсаалтаас хасагдсан бол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор байна. Харин орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан буюу 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхээр илт ялгавартай хуульчилжээ. 2. Эрх зүйн харилцааны ижил нөхцөл байдалд тэгш эрхийн зарчим үйлчлэх чиг хандлага, эрх зүйн үзэл баримтлал нэгэнт тогтсон байдаг. Үүнээс үзэхэд, ижил зөрчил гаргасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хэт өндөр хариуцлага хүлээхээр хуульчилснаас гадна хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг нэгэн зэрэг нэг хүнд ногдуулахаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5