Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

641 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хүний шат, шатны сонгуульд нэр дэвших эрхийг зургаан жилээр хязгаарлах, мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэх зэргээр улс төрийн болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн болон нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан хуульчилсан атлаа хууль тогтоогчид өөрт хамаарах хариуцлагыг зөвхөн торгуулах, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдах байдлаар хэт ялгамжтайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж дүгнэж байна. 3. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь сонгуульд нэр дэвшигч иргэдийг ямар сонгуульд нэр дэвшиж байгаагаар нь ялгаварлан гадуурхсан, улс төрийн сонгогдох болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь олон жилээр хязгаарлах, сонгуулийн зардлыг нөхөн төлүүлэх зэргээр нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан хуульчилсан байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/Ш/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200 A/XXI/ тогтоолоор батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын заалттай зөрчилдөж байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэхэд дүгнэлт өгнө үү.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5