Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

640 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн М.Төрбат Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “1. Сонгуулийн тухай хуулийн /Орон нутгийн хурлын сонгууль гэх 18 дугаар бүлэг/ 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг тусгайлан хуульчилжээ. Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан атлаа орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлага нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагаас хэт хатуурхсан, тэгш бусаар ялгаварлан гадуурхах байдлаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 2. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг хэлнэ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 11.8 дахь хэсэгт “Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна” гэх мэтээр Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг адилхан тодорхойлсон байна. Харин Сонгуулийн тухай хуулийн нэг ижил заалтыг адил хэлбэрээр зөрчсөн Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуульд тунхагласан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг баримтлан зохицуулагдах ёстой атал дээрх сонгуульд нэр дэвшигчдэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5