634 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ гагцхүү Улсын дээд шүүхэд өөрт нь ийнхүү Үндсэн хуулиар олгогдсон байна. Энэ нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээдбайгууллага мөн ...” гэсэнтэй нийцэж байгаа юм. Гэхдээ аливаа эрх зүйн маргаан, гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байх боловч хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд уг шаардлагыг хангаснаар түүнийг иргэн, албан тушаалтан хэн ч заавал биелүүлэх үүрэгтэй гэх зарчим эргэлзээгүйгээр хэрэгжих юм. Ийм учраас хуульд харшилсан шийдвэрээ Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох агуулга бүхий заалт Үндсэн хуульд тусгагджээ. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэн ч хянахгүй, хянах арга журам байхгүй учраас тодорхой хувийн ашиг сонирхлын үүднээс хууль зөрчсөн шийдвэрийг гарган, шударга ёс, эрх зүйн ухамсрыг умартахаас сэргийлж, Улсын дээд шүүхийн шийдвэр тодорхой хяналттай байх нөхцөлийг бий болгосон юм. Гэтэл иргэний болон захиргааны эрх зүйн маргаан, гэмт хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн тохиолдолд зохигчид, шүүгдэгч, хохирогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, Ерөнхий шүүгч гомдлыг урьдчилан хянан үзээд, үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай дүгнэлт гаргах, уг дүгнэлтийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хэргийг хянан шийдвэрлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 347.1 дэх хэсгийг өөрчлөн найруулах байдлаар хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн хэсгийг практикт хэрэгжих боломжгүй болгосон, хууль дээдлэх зарчмыг хөндсөн байна. Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан 1994 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоол нь эцсийн шийдвэр болно. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5