633 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ийнхүү хянаж байгааг тодотгох нь зүйтэй байна. Нөгөө талаас 2014 онд 208 иргэн, 2015 онд 248 иргэний Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөрчигдөж болох байсан нь харагдаж байна. 2. Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шийдвэрийг хүчингүй болгох эсэхээ хэргийн зохигчоос ирүүлсэн гомдол, эсхүл Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр нийт шүүгчдийн хуралдаанаараа хянан хэлэлцдэг бөгөөд Улсын дээд шүүхийн гомдол болон эсэргүүцлийн дагуу хянан шалгах эрхийг хязгаарласан явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь заалтад заасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх гэж заасныг зөрчиж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон 24 шүүгчийн бүрэлдэхүүнээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гэж үзэхээр байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэхзаалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, эдгээр хуулиудыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд оршин суугч, иргэн Н.Мөнгөнтуяа Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэж заасан. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх боловч уг шийдвэр хуульд харшилсан буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байвал Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай агуулгыг шууд утгаар, эргэлзээгүйгээр зохицуулжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5