635 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийн Ерөнхий шүүгч түүнд нэг удаа эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэх эрхтэй” гэсэн заалт мөн тусгагдсан байжээ. Иймд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, мөн өдрийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлүүд нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж Улсын Их Хурал хуулиудыг баталсан. Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцсон.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5