632 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч, иргэн Л.Лхаасүрэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суугч, иргэн Б.Номин, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн К.Жархынбек нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар уг хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгосон байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй байсныг мөн хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд мөн өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр хэргийн зохигч, Улсын ерөнхий прокурор нь Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл гомдол гарган, Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн эсэхээ эргэж харах боломж бүрддэг байсныг хүчингүй болгосон байна. 1. Улсын ерөнхий прокурор, хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн тогтоол нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлдэг байсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэний эрхийг баталгаажуулж байсан юм. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарласан явдал нь иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн нөхцөл байдлыг бий болгоод байна. Улсын дээд шүүх нь нийт шүүгчдийн хуралдаанаар 2014 онд нийт 208 хэрэг, 2015 онд нийт 248 хэргийг тус тус хянасан болохоо тайландаа дурдсан байх бөгөөд Ерөнхий шүүгчийн зүгээс гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байгаа гэж үзсэний үндсэн дээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5