631 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. ..." гэж нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ зохицуулалт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зохих тусгалаа олсон. Гэтэл Улсын Их Хурал нь хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас хассанаар Улсын дээд шүүх өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болгож, Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна. Түүнээс гадна Үндсэн хуулийн цэц нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 05 дугаар тогтоолоороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянаад "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна ..." гэж хуульчилсан нь Улсын дээд шүүх хуульд харшилсан шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг Улсын дээд шүүх өөрөө хянаж, хүчингүй болгох эрхийг хязгаарласан шинжтэй байх тул Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэн, уг хуулийн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү МонголУлсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол гарсан байтал Улсын Их Хурал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар "Хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргаж дахин хянуулах боломжийг хааж, агуулгын хувьд хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байх"-аар зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5