Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

630 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суугч, иргэн Г.Болорцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэж, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн "172-178 дугаар зүйлд" гэснийг "172-176 дугаар зүйлд" гэж өөрчилсүгэй." гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: ... 347.1. Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана." гэж тус тус заасан байна. Ийнхүү заасан ньҮндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн байна. Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянах боломжийг бий болгох, шүүх ямар ч тохиолдолд алдаагүй шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл баримтлалыг илэрхийлсэн Үндсэн хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан" гэсэн 1761 дугаар зүйлийг нэмж, 1761 дугаар зүйлийн 1761.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно." гэж, 1761.2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5