Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

622 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэгдлээс болж эдийн засгийн мөлжлөгт өртөж байгаа талаар зарим төрийн бус байгууллага, судлаачдаас анхааруулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчөөгүй болно. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг зөрчөөгүй талаар: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.”, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.”, 189 дүгээр зүйлийн189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, мөн зүйлийн 189.2 дахь хэсэгт “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно.” гэж гэрээний чөлөөт байдлын зарчим, гэрээний эрх чөлөөг хязгаарлах нөхцөлийг тодорхой зааж Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтуудын үзэл санаа, утга агуулгыг тодотгож зохицуулсан байна. Нэр бүхий иргэдийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлд аливаа гэрээ хэлцлийн мөн чанар нь заавал эдийн засгийн үр ашигтай байх, эсхүл гэрээ хэлцэл оршин тогтнох гол үндэс нь эдийн засгийн хувьд харилцан ашигтай байх гэж дурдсан нь “туйлын” ойлголт биш юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, анз нь хамаарч албан татвар ногдуулдаг хэдий ч иргэд хоорондын зээлийн үйлчилгээ нь далд эдийн засаг, хяналтгүй мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5