621 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулахаар хандаж байна.” гэсэн байна. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй талаар: Тусгай зөвшөөрөлгүй, бүртгэлгүй этгээд, ялангуяа хувь хүн хүүтэй мөнгөн зээл олгох үйл ажиллагааг эрхлэх явдал түгээмэл байгаа ба энэ нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан зээлийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэйгээр нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг үүсгэхийн зэрэгцээ хуулийн тэгш бус, ялгамжтай зохицуулалтыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, мөнгө зээлдүүлэгч этгээд нь залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос гадна богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авч байгаа этгээд нь зээл, хүүгийн дарамтад орох буюу эдийн засгийн мөлжлөгт өртөх нэг шалтгаан болж байна. Улсын ерөнхий прокурорын газраас авсан мэдээллээр гэрээгээр халхавчлан мөнгө, эд хөрөнгө залилсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл улсын хэмжээнд 2013 онд 536 ирсний 48-д, 2014 онд 592 ирсний 59-д, 2015 онд 678 ирсний 71-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Дээр дурдсан 2013, 2014, 2015 онд хугацаа, хүү амлах замаар буюу итгэл эвдэх, хуурч, мэхлэх аргаар үйлдэгдсэн байж болзошгүй эрүүгийн хэрэгт 6.53 тэрбум төгрөгний хохирлыг хохирогчдоос нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэж заасан байсан хэдий ч гэрээ байгуулагч талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах хангалттай зохицуулалт болохгүй байна. Иргэдийн эрх зүйн мэдлэг, мөнгө санхүүгийн гарцаагүй байдлаас шалтгаалж иргэд хоорондын зээлийн гэрээ нь мөнгө зээлдүүлэгч этгээдэд ашигтай байх түгээмэл жишиг тогтсон бөгөөд томоохон худалдааны төвд байрлан худалдаа эрхлэх иргэд нь “мөнгө хүүлэх”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5