Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

623 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Бусад улсын туршлага, хууль тогтоомжийн зохицуулалтаас харахад ашиг олох зорилгоор эрхэлж байгаа мөнгөн зээлийн үйлчилгээ, бизнесийг тодорхой зөвшөөрөл, бүртгэлтэй этгээд эрхэлдэг нийтлэг жишиг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, агуулгад нийцүүлэн баталж, дагаж мөрдөж байсан 1994 оны Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө, бусад эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-д шилжүүлэх; зээлдэгч нь авсан мөнгө буюу ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Мөнгөн зээлийн гэрээгээр зээлдэгч нь мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзахгүйгээр зээлдүүлэгчид анх авсан хэмжээний мөнгийг эргүүлэн өгнө.” гэж хуульчлагдаж, тодорхой түүхэн үүргийг гүйцэтгэж байжээ. Төрийн зүгээс нийгмийн тодорхой харилцааны зохицуулалтын хувилбаруудаас тухайн нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан зохицуулах шаардлага байнга үүсэж байдаг бөгөөд дээрх жишиг, эрх зүйн уламжлалаас үзэхэд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, барьцаалан зээлдэх газраас бусад этгээдийн хооронд байгуулагдах зээлийн гэрээ нь хариу төлбөртэй буюу хүүтэй байх эсэх нь Үндсэн хуулийн маргаан бус хууль тогтоогчдын бодлогын шийдвэр, шийдэл гэдэг нь харагдаж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “ ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.” гэсэн хэсэг нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласнаараа Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг Үндсэн хуулиар бэхжүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн дээрх баталгааг хангахад чиглэгдсэн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосноороо Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5