620 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөн зүйлийн 4 дэх заалтад “… хувийн аж ахуй эрхлэх эрхтэй…”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Цогзолмаа, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал нар Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ: “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь зах зээлийн эдийн засгийн үндэс болсон гэрээ, хэлцэл эдийн засгийн үр ашигтай байдал, иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын болон өмчийн халдашгүй байх зарчмыг алдагдуулж Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага ... бүхий эдийн засагтай байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад“ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …” гэснийг зөрчсөн эсэхийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Монгол Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ: “Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.” гэсэн өөрчлөлт оруулсан нь банк, банк бус зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөнд харшлан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй …”,мөн зүйлийн 4 дэх заалтад “… хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5