617 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4/ Хуулийн 56 дугаар зүйл - үнэт цаас гаргагч нь холбогдох этгээдийн мэдээллийг нийтэд мэдээлэх тухай зохицуулалт. Дээр дурдсан бүлэг зохицуулалт нь Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын талаар эдгээр хуулиудад орсон хэм хэмжээг хэрэглэх, тухайн этгээдийн өмчлөл хэт монополь байдалтай болж, салбарын өрсөлдөөнийг хязгаарлахаас сэргийлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах, мэдээллийг нийтэд ил тод болгох зэрэг шаардлагыг хангасан байх, ингэснээр тухайн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг бий болгох, нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцагч, иргэдийн эрх ашиг хохирохоос сэргийлэх суурь үндэслэл болж байгаа юм. Иймд Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Банк, санхүү, үнэт цаасны зах зээл нь төрөөс мэргэжлийн онцгой хяналт, зохицуулалт шаарддаг учраас тухайн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, үнэт цаасны зах зээлийн хурдацтай хөгжил, өөрчлөлт, онцлогийг харгалзан үнэт цаасны зах зээлийн оролцогч, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авах зорилгоор хянан зохицуулагч байгууллагад тодорхой эрх олгож болохоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк, санхүүгийн салбарын хяналт, шалгалтын үндсэн зарчмуудад тусгасан байдаг бөгөөд дээрх зарчим болон олон улсын стандартуудыг манай улсын банк, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа удирдлага болгохоор холбогдох хууль тогтоомжид тусгасан гэж үзэхээр байна. 2. Улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой чиг үүрэг, олон улсын банк, санхүүгийн салбарын тогтолцооны харилцан нягт уялдаатай байдал зэргийг харгалзан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад зааснаар хянан зохицуулах эрх бүхий байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд "холбогдох этгээд"-ийг тодорхойлох эрх олгож хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5