Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

616 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдох хэм хэмжээний дагуу тэнцлээс хасах талаар тавигдах шаардлагуудыг тогтоох нь зүйтэй.” гэж заасан байдаг. Олон улсын туршлагаас харахад ихэнх улс орнууд “холбогдох этгээд”-ийн хүрээг Холдингийн тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай зэрэг төрөлжсөн хуульдаа нарийвчлан тогтоосон байдаг бөгөөд ингэхдээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартад заасан тодорхойлолтыг ашиглаж байна. Монгол Улс олон улсын аудитын болон нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг албан ёсоор мөрдөж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх” шаардлага тавьдаг бол Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Аудитын үйл ажиллагаанд аудитын олон улсын стандартыг мөрдөнө” гэж заасан байдаг. Эдгээр стандарт тус бүрт “холбогдох этгээд” гэсэн ойлголтод тодорхойлолт өгсөн бөгөөд түүнд нийцүүлэн Банкны тухай хуульд “холбогдох этгээд”-ийн хүрээг тогтоосон билээ. Банкны тухай хуулийг бүхэлд нь авч үзвэл “холбогдох этгээд”-тэй холбоотой зохицуулалт үндсэн 2 бүлэг асуудлыг хамарч байгаа. Үүнд: 1/ Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл - Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалттай холбоотой бүлэг харилцаа /нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, баталгаа, батлан даалтын нийлбэр дүнд хязгаарлалт тогтоох асуудал/; 2/ Мөн хуулийн 36 дугаар зүйл - банкны хувьцаа эзэмшигч дангаар болон холбогдох этгээдтэй хамтран нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон үед тэдгээрийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хязгаарлахтай холбоотой бүлэг харилцаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хувьд дараах асуудлыг хамарч байгаа. Үүнд: 1 / Хуулийн 10 дугаар зүйл - үнэт цаас гаргагчийн танилцуулгад холбогдох этгээдийн талаар тусгах шаардлага; 2/ Хуулийн 22 дугаар зүйл - Компанийн хувьцааг худалдан авах санал гаргахад компанийн хувьцаа эзэмшигч, хяналтын багц эзэмшигч, тэдгээрийн холбогдох этгээдэд тавих шаардлага; З/ Хуулийн 53 дугаар зүйл - холбогдох этгээд нь зохицуулалттай этгээдийн аудитороор ажиллахыг хориглох тухай асуудал;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5