Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

618 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй байна. 3. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, ажлаа Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг байгууллага бөгөөд хэрэв эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар хууль зөрчсөн шийдвэрийг Улсын Их Хурал өөрөө хүчингүй болгох эрхтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэх заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ П.ОЧИРБАТ ГИШҮҮД Ш.ЦОГТОО Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5