Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

615 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зорилгоор уг ойлголтыг байж болох бүхий л хүрээг хамарч тодорхойлох нь холбогдох этгээдийн гинжин холбоог тогтоох, банк, санхүүгийн зах зээлд томоохон хувьцаа эзэмшигч, удирдлагуудын ашиг сонирхлыг хязгаарлах, сонирхлын зөрчлийг зохицуулах, холбогдох этгээдийн хооронд үнэт цаасны арилжааны үнэ ханшид зохиомлоор нөлөөлөх зэргийг хязгаарлах, улмаар эрх зүйн зохицуулалтын аливаа хийдэл гаргахгүй байх боломжийг олгож байгаа болно. Холбогдох этгээд гэдэгт ямар субъектийг тооцох, шинж, агуулгын хувьд хэн байх зэргийг Үнэт цаасны зах зээлийн тухай, Банкны тухай хуульд зааснаас гадна хяналт шалгалтын зорилгоор зохицуулагч байгууллага тодорхойлох эрхтэй байхаар хуульчилсан нь уг зах зээлийн хурдтай өөрчлөлт, онцлогийг харгалзан үзсэн явдал бөгөөд түүнд оролцогч талуудыг зөв тогтоосноор тэдгээрийн харилцан хамаарлыг гаргах чухал ач холбогдолтой байдаг. Үүнийг хуулиар бүрэн зохицуулах бололцоо бага байдаг тул санхүүгийн зах зээлийг зохицуулж буй зохицуулагч байгууллага өөрийн дүрэм, журмаар зохицуулах шаардлага гардаг. 2010 онд баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим”-д тулгуурлан боловсруулсан билээ. Тус хороог 1974 онд Бельги, Канад, Герман, Итали, Япон, Голланд, Швед, Швейцар, Их Британи, Америк зэрэг 10 гаруй улс хамтран байгуулсан бөгөөд эдүгээ нийт 27 орны гишүүнчлэлтэй боловч тогтоосон зарчим, бусад стандартыг нь дэлхийн 100-аад улс сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа олон улсын байгууллага юм. “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим” нь банкны хяналт шалгалтыг зохистой хэрэгжүүлэхэд шаардлагатай, нийтлэг хэрэглэгдэх суурь хэм хэмжээнээс бүрддэг. Үндсэн зарчмуудыг дээр дурдсанчлан дэлхийн ихэнх орнууд хэрэгжүүлэхийг зорьдог бөгөөд дотоодын болон олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулахаас гадна хяналт шалгалтын үр дүнг сайжруулах үндэслэл болно. Тус зарчмын 11-д “Холбогдох этгээдийн эрсдэл: Холбогдох этгээдтэй холбоотой санхүүгийн үүргээс (тэнцэл дээр болон тэнцлийн гадуурх) учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор хянан шалгагч нар банкнаас холбогдох этгээдэд зээл олгоход учирч болзошгүй эрсдэлийг тогтоох, түүнээс сэргийлэх, учирсан алдагдлыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5