614 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргасан болно. Нийгмийн харилцаа улам бүр өргөжин, хурдтай өөрчлөгдөж байгааг түргэн оновчтой мэдэрч, улс орны эдийн засаг, банк, санхүү, бизнесийн салбарын аливаа асуудлыг уян хатан, шуурхай шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлаас Засгийн газар, бусад этгээдэд тодорхой асуудлаар, тодорхой хязгаарын хүрээнд зөвхөн хуулиар эрх олгодог. Харин Үндсэн хууль, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлсон хэм хэмжээ, хүний эрх чөлөө, сонгууль, мөнгөний бодлого, олон улсын гэрээ зэрэг асуудлаар уг эрхийг олгодоггүй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд “бусад холбогдох этгээд”-ийг тодорхойлох эрхийг хуулиар олгосон нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, ажлаа шууд Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг, Монгол Улсын банк, санхүү, үнэт цаасны зах зээл, эдгээр салбарын үйл ажиллагаанд төрийн болон мэргэжлийн хяналт тавих, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудынх нь хувьд тэдэнд “бусад холбогдох этгээд”-ийг тодорхойлохыг зөвшөөрөх хүрээнд зохицуулагдсан асуудал юм. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Энэ үүргийг биелүүлэхэд төрийн байгууллага бүр тодорхой чиг үүрэгтэйгээр байгуулагддаг бөгөөд гаргаж байгаа эрх зүйн акт нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой. Хэрэв Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлйин 19.2.11 дэх заалтын дагуу Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо уг эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах эрхтэй. 2. “Холбогдох этгээд” гэсэн нэр томьёог Банкны тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиас гадна хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд мөн хэрэглэсэн байдаг. Компанийн тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд “нэгдмэл сонирхолтой этгээд” гэсэн нэр томьёог “холбогдох этгээд”-тэй адил зорилгоор оруулж тодорхойлжээ. Банк, санхүү, үнэт цаасны зах зээл нь төрөөс мэргэжлийн онцгой хяналт, зохицуулалт шаарддаг учраас банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрсдэлээс байнга урьдчилан сэргийлэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5