Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

613 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эсэхийг субъект тус бүрээр нэг бүрчлэн тогтоох уу? гэдгийг хуульчлан тогтоогүй байж, жагсаалтад нэмэлт хийж өргөтгөх эрхийг шууд шилжүүлж байгаа нь хууль тогтоох эрх мэдэлд халдаж байна. Энэ нь хуулийн зорилго Үндсэн хуулийн зорилгод харшилж буйг харуулав. Б. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг /19922015/ судлахад, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд /5 удаа/, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад /6 удаа/ холбогдох дүгнэлт, тогтоол тус тус байна. Эдгээр шийдвэрт “Хууль тогтоох эрхийг бусдад шилжүүлэх нь үндсэн хуулийн зөрчил” гэсэн зарчмын шинжтэй нэгдмэл байр суурь тогтоожээ. Мөн энэ мэдээллийн агуулгатай төсөөтэй буюу Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт хамаарах Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар дүгнэлт байх бөгөөд энэхүү шийдвэрийн үндэслэх, дүгнэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх буюу “Хууль тогтоох эрх мэдэл”-д халдсан, шилжүүлсэн эсэх талаар шийдвэр гаргаагүй байна. Тиймээс энэ мэдээллийн агуулга өөр тул урьд гаргасан Цэцийн дүгнэлт хүчинтэй гэх үндэслэлээр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах”, “Мэдээлэл буцаах” боломжгүй юм. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28ны өдөр баталсан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд” гэж, Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл санааны дагуу Банкны тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг батлан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5