612 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл нь нэг нийлмэл өгүүлбэр буюу хоёр энгийн өгүүлбэрээс бүрдэж, эдгээрийг “бөгөөд” гэх холбоосоор холбожээ. Эхний утга санаа болох “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага” гэдгийг тодорхойлон баталсан хэм хэмжээ бол хоёр дахь утга санаа болох “хууль тогтоох эрх мэдэл Улсын Их Хуралд хадгалагдаж”, өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах хууль батлах, нэмэлт оруулах асуудлыг гагцхүү чуулганаар хэрэгжүүлдэг тул “Шилжүүлж үл болох эрх” гэж үздэг. Үндсэн хуулийн бичвэрт, Улсын Их Хурлын “Бүрэн эрх”, “Онцгой бүрэн эрх” гэх утга санааг бий болгож, Улсын Их Хурал шаардлагатай тохиолдолд зөвхөн өөрийн бүрэн эрхэд л хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлж болохоос биш, онцгой бүрэн эрхээ шилжүүлэх талаар тусгагдаагүй. Эндээс, “Хууль бүтээх эрх”, “Хууль тогтоох эрх”, “Хууль тогтоох бүрэн эрх”, “Хууль хэвлэх эрх” гэх ойлголтуудыг бий болгох юм. Тийм ч учраас, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх” утга санааг баталгаажуулж, хууль хэвлэх эрх бусад хуулиар хэрэгждэг. Тэгвэл хууль тогтоогч хуульд нэр томьёоны тодорхойлолтыг хэрхэн хийж буйгаас хамааран “Хуульчилсан тайлбар” буюу “Тайлбар” гэх хэлбэрт хувааж болох бөгөөд тэрхүү хуульчилсан тайлбар нь хууль болохынхоо хувьд, (1) Үндсэн тогтолцооныхоо суурь зарчимд захирагдмал, “(2) Хуульд хараат, (3) Тайлбарын хамрах хүрээ хуулийн зорилготой давхцсан,” байх ёстой. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 24ний өдөр батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд /4.1.30.е/, 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан Банкны тухай хуульд /3.1.2.ж/ агуулга төсөөтэй “Санхүүгийн зохицуулах хорооноос, эсхүл Монгол банк “холбогдох этгээд” гэж тодорхойлсон, эсхүл үзсэн бусад этгээд” гэх заалт хүчин төгөлдөр үйлчилж, Үндсэн хуульд тусгагдаагүй үзэл санаа буюу хууль тогтоох эрх мэдлийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд шилжүүлэн “Үндсэн хуулийн зөрчил”-ийг үүсгэжээ. Учир нь хууль тогтоогч Банкны тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар “Холбогдох этгээд” гэдэгт хэнийг багтаах вэ? гэдгийг жагсааж өгсөн ч тэрхүү жагсаалтад “Нэмэлт хийх” эрхийг Монголбанкинд олгож, харин Санхүүгийн зохицуулах хороонд “Холбогдох этгээд”-ийг өөрийн үзэмжээр тодорхойлох субъектив эрх бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хүрээ, хязгаарын дотор, ямар шалгуур, шалтгааныг үндэслэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн “холбогдох этгээд”-ийн жагсаалтыг өргөтгөх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5