Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

605 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар: Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбарт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэдгийг “Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө сонгогдсон тойргийнхоо сонгогчдын төлөөлөгч мэтээр ойлгож, тойргийнхоо эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавих эрхгүй, харин Үндсэн хууль, түүнтэй нийцэн гарсан бусад хуулиа дээдлэх ёстой. Гэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхол бүхнийг хуульчлагдсан байна гэж үзэж болохгүй, Монголын ард түмний ёс заншил, өв уламжлал, эх орноо гэх сэтгэл, шударга үнэнийг эрхэмлэх ёсон зэрэг зүйлийг Улсын Их Хурлын гишүүн хүн эрхэмлэн баримтлах учиртай” гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад биечлэн оролцсон хуульчид хийсэн бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хийгдсэн тайлбар гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн дээрх заалт нь Улсын Их Хурлаас нийтийн эрх ашигт хамаарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын гишүүд зөвхөн тойргийнхоо эрх ашгийг бус, нийт улсын эрх ашгийн үүднээс асуудалд хандах зарчмаар илэрхийлэгдэж байгаа нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байгаа болно. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн үзэл баримтлалыг тодорхой болгох үүднээс Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын хуралдаанаар Улсын Их

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5