Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

606 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурлыг бүрдүүлэхэд хэрэглэх сонгуулийн хэлбэрийн талаар хэлэлцэж санал хураалт явуулж байжээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд зарим гишүүний гаргасан саналын дагуу “... Их Хурлын гишүүдийн заримыг нь намын талаар авсан саналын үндсэн дээр хувь тэнцүүлэн суулгах, заримыг нь тухайлбал, гуравны хоёрыг нь шууд сонгож бүрдүүлэх гэсэн ийм холимог бүрэлдэхүүнтэй байх. Нэг танхимтай холимог бүрэлдэхүүнтэй парламент байх хэрэгтэй гэсэн. Ийм саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя ...” гэж хувь тэнцүүлэх элемент бүхий сонгуулийн холимог хэлбэрийг Улсын Их Хурлын сонгуульд хэрэглэх талаар санал хураахад уг санал гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй байна. Үүнээс үзэхэд Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг ... сонгоно”; мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр ... иргэнийг сонгоно.” гэсэн зохицуулалтыг тусгаж, аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгөх замаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгох агуулгаар хуульчилсан байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт нь бүхэлдээ, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн “... 28аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ... сонгоно.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчим нь Улсын Их Хурлын гишүүнийг ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг ойлгоно. Иймээс Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдээс Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох эрхэд хязгаарлалт хийх боломжгүй байна. 3. Иргэдийн мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5