Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

603 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Иргэн Ц.Намсрай Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэн төрийн эрх барих эрхийг иргэдэд олгож, намын жагсаалтаар сонгогдож байгааг зогсоож өгнө үү” гэжээ. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан дараах тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Үүнд: “... 1. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар: Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол ардчилал гэдэг ухагдахууны бүрэн хэмжээний илрэл юм. Иймд төлөөлөх ардчилал нь ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно. Түүнчлэн сонгуулийн холимог тогтолцооны асуудал нь сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг нь зөрчөөгүй бөгөөд тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын гишүүдийг сонгох журмыг тогтоосон заалт бөгөөд энэ нь ард түмний засаглах бүрэн эрхийг үл хөндсөн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5