596 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”; тус зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”; Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Тав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын даргад хандаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж тайлбараа ирүүлэхийг 2016 оны 3/62, 3/76, 3/84, 3/130 дугаар албан бичгээр удаа дараа уламжилсан боловч эдүгээ хүртэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоогүй, тайлбар ирүүлээгүй болно. Харин Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ч.Ганбатаас 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10/1064, 2 дугаар сарын 19-ний өдрийн 10/1210, мөн 3 дугаар сарын 22-ны өдрийн 10/1910 дугаартай “Хугацаа хойшлуулах тухай” албан бичгүүдийг ирүүлсэн байна. Үүнд: “... Дээрх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 2 дугаар сарын 3, 5-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын зарим гишүүнээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.” гэж, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан;” гэж, 3 дахь заалтын “шинэ нөхцөл байдал илэрсэн.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна гэж үзэж, уг зөрчлийг Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хууль тогтоох замаар арилгах нь зүйтэй гэж үзсэн болно. ... ... Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын гишүүд ... Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5