595 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүдийн асуусан асуултад хариулахаар болж байна. Ингэснээр Цэцийн дүгнэлтийг танилцуулж буй этгээдээс “Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух эрх” олж авч, “Цэцийн гишүүн хариулах үүрэг” хүлээж, улмаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хурлын өмнө хамгаалах агуулгатай болжээ. Энэ нь хуулийн /өөрчлөлт/ зорилго Үндсэн хуулийн зорилгод харшилж буйг илтгэж байна. Ингэснээр Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн “үүрэг”-ээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус байх үзэл баримтлал, зарчимд нь нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй билээ. Тийм ч учраас, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх шаардлага, шалгуурыг тавьдаг. Гэтэл дурдсан хуулиудаар “Үндсэн хуулийн шүүх”- ийн үндсэн чиг үүрэг болох Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц, хуулиар тогтоосон баталгааг алдагдуулсан, хууль тогтоогч Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх” эрхийг олж авчээ. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.”; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.”, гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5