Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

597 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төсөл Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна. Иймд дээрх хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсье.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байхад 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна.” болгон өөрчилж утга санааг гажуудуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга, түүний эзгүйд орлогч нь тус тус танилцуулж, уг төлөөллөөс гишүүд асуулт асууж, хариулт авахаар тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулж, хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг нээж байгаагаараа Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 02 дугаар тогтоол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5