594 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шийдвэрлэж байсныг дурдах хэрэгтэй. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Цэц өөрийн санаачилгаар шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна. Дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг магадлан шалгаж, хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ. Дөрөв. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Амгаланбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд /32.1.1, 32.2.1, 35.4/ холбогдох маргааны агуулгатай төсөөтэй буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэц “Үндсэн хуулийг зөрчсөн тухай” маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулахдаа дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой гишүүдийн асуултад хариулах хэм хэмжээг хуульчилжээ. Энэ нь “маргааныг агуулгаар нь сэргээж”, “Үндсэн хуулийн шаардлага”-г хангаагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулах” утга санааг “тайлбарлах” болгон өөрчилж, Үндсэн хуульд тусгагдаагүй үзэл санааг илэрхийлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр хэлэлцэх журмыг нь хуульчлан тогтоосноор “Үндсэн хуулийн зөрчил”-г үүсгэж байна. Энэхүү хуульчлагдсан журмаар Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 болон 3 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал өөр өөр журмаар хэлэлцэхээр байна. Ингэснээр Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5