593 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтын өмнө “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг Улсын Их Хурал дээр тайлбарлах” 4 дэх заалтыг нэмсэн байна. ... Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “32 дугаар зүйл. Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам” гэсэн зүйлийн 32.2 дахь хэсгийг “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна” хэмээн өөрчлөн найруулсан нь Цэцийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг улам хүч оруулан дахин сэргээсэн байна. ... Эдгээр нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчиж байна гээд энэхүү мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн байна. Гурав. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ц.Батхолбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж үндэслэлтэй холбоотой асуултад хариулна” хэмээн нэмэлт оруулсны зэрэгцээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Улсын Их Хуралд оруулсан дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг Цэц холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн үндэслэлтэй асуултад хариулна” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дээрх нэмэлттэй холбоотой ижил агуулга бүхий
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5