592 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэр нь гармагц хүчин төгөлдөр болно.” гэснийг мөн зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.” Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуульд “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар асуултад хариулна.” гэсэн өөрчлөлтийг оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн талаар шийдвэр гарган өгнө үү. Түүнчлэн уг маргаан бүхий асуудлыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хяналтын журмаар буюу шууд их суудлын хуралдаан хийх замаар шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн “8 дугаар зүйл. Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” гэсэн зүйлийн 2 дахь заалтаас “Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хууль зүйн үндэслэлээ гаргах” шаардлагыг хасан, 4 дэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5