Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

591 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Уг тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулсан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга, түүний түр эзгүйд орлогч нь тус тус танилцуулж, уг төлөөллөөс гишүүд асуулт асууж, хариулт авахаар тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг нээж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна” гэж үзсэн байдаг. Гэтэл Улсын Их Хурал 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргахдаа Улсын Их Хуралд оруулсан дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг Цэц холбогдох байнгын хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр тайлбарлаж, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахаар хуульчилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүд шийдвэртэйгээ холбогдуулан Улсын Их Хуралд тайлбар хийхээр тогтоосноороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн байна. Энэ нь Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг дахин зөрчсөн төдийгүй Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд заасан “Цэцийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5