590 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбоотой асуултад хариулна.”; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Бат-Уянга Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэж заасан байдаг. Дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн цэц 2010 онд маргаан үүсгэн, 4 дүгээр сарын 2-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэгдэж 02 дугаар дүгнэлт; мөн оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэж 02 дугаар тогтоол гаргаж дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5