Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

584 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болохгүй байх, нөгөө талаар барьцаалагч өөрийн барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулахыг шаардах эрхтэй боловч уг эд хөрөнгийн үлдэх хэсгээр төлбөрөө барагдуулах төлбөр төлөгчийн буюу өмчлөгчийн эрхийг үлдэх хэсгээр төлбөрөө барагдуулах төлбөр төлөгчийн буюу өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг уг хуулийн заалтаар хуульчлан тогтоосон. Төлбөр төлөгчийн эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн шаардлага хангахуйц тохиолдолд түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа гүйцэтгэхгүй, өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэхгүй юм. Дараах тохиолдолд хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “... барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан зохицуулалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэдэг. Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу дуудлага худалдааны доод үнэ болох 50 хувиар эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа зохион байгуулдаг. Түүнчлэн төлбөрт гаргуулах эд хөрөнгө, орлого тогтоогдоогүй тохиолдолд төлбөр төлөгчийн бусдад барьцаалагдсан хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоож, худалдан борлуулах ажиллагаа явуулсны дараа тэргүүн ээлжинд барьцаалагчийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгээр бусдад төлөх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурдсан заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудад харилцан тохиролцох боломжийг бий болгосон зохицуулалт бөгөөд иргэний өмчлөх эрх шударгаар олж авах эрхийг хөндөөгүй, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахад чиглэгдсэн хуулийн зохицуулалт юм.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5