Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

585 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Төлбөр авагч бусад этгээдийн өмнө үүрэг хүлээгээгүй, барьцааны гэрээний дагуу тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулах эрхтэй барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтад заасан барьцаалагчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн зохицуулалт болсон байна. 2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтын дагуу барьцаалагчид барьцааны хөрөнгөөс олж авсан болон өөрийн хөрөнгөөр бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах шаардлага тавих, улмаар барьцаалагчийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдах эрх зүйн үндэс болохоор байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг зөрчсөн байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5