Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

583 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулдаг, мөн хуулийн 53.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулдаг. Төлбөр төлөгчийн бусдад барьцаалагдсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах явцад барьцааны эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа явуулахыг барьцаалагчид мэдэгдсэний үндсэн дээр эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ...” гэж, 177.4 дэх хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон худалдан борлуулах ажиллагаа зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан нь барьцааны эд хөрөнгөөр өөрийн шаардлагаа хангуулсан, эсхүл хангуулах бүрэн боломжтой байхад барьцаалагч тухайн эд хөрөнгийг зөвхөн өөрийн барьцаанд байлгах гол үндэслэл болгож, төлбөр төлөгч буюу өмчлөгч бусдад төлөх төлбөрийг уг хөрөнгөөс гаргуулахад саад болохгүй, татгалзахгүй байх нөхцөлийг зохицуулсан юм. Харин барьцааны эд хөрөнгө нь зөвхөн барьцаалагчийн шаардлагыг л хангаж байгаа, эсхүл түүний шаардлагыг ч хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэг нь барьцааны эд хөрөнгөөс төлбөр төлөгчийн бусдад төлөх төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үндэслэлгүйгээр саад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5