582 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Монгол Улсын иргэн Д.Цэрэнбадам, Б.Баялагмаа нар Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ: “... Төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, өөрт учирсан хохирлоо барагдуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу төлбөр авагч нь шүүхээс төлбөр төлөхөөр тогтоогоогүй этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна. Төлбөр төлөгчөөс өөр этгээд төлбөр авагчийн өмнө үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээж байгаа нь гэм буруутай нь шүүхээс тогтоогоогүй этгээдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч, эрх ашиг нь хөндөгдөж байна. Эхний ээлжинд барьцаалагч буюу төлбөр авагч нь төлбөр төлөгчийн барьцааны зүйлээс хохирлоо барагдуулна. Барьцаалагч нь төлбөр авагчийн эрхийг эдэлж байсан бол дараагийн ээлжинд төлбөр авагч, төлбөр төлөгчийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үл харгалзан барьцаалагч нь төлбөр төлөгчийн хүлээх үүргийг үл маргах журмаар хүлээж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон гэм буруутай этгээдийн хүлээх хариуцлагыг гэм буруугүй этгээдэд халдаан хэрэглэж байна. Барьцаалагч нь барьцааны зүйлээс төлбөрийг гаргаж авсны дараа төлбөр төлөгчийн бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээсэн төлбөр төлөх үүргийг барьцааны эд хөрөнгийн үнэлгээнээс үл хамааран өөрийн хөрөнгөөр шууд төлөхөөр үүрэг болгосон нь барьцаалагч иргэн, эсхүл хуулийн этгээд өөрийн өмчийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу бүрэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5