Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

576 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох заалт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах ...” гэж заажээ. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн гишүүнээр ажиллах хүний насны дээд хязгаарыг хуульчлан тогтоох нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй боловч ийнхүү хууль батлах замаар хууль батлагдахаас өмнө нэгэнт томилогдсон Цэцийн гишүүний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэл болгож болохгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаар нэгэнт томилогдсон Цэцийн гишүүний тухайд уг хуулийг буцааж хэрэглэвэл Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүний хараат бус байдалд халдсан Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулах болно. 4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.” гэсэн өөрчлөлт оруулсан нь зөвлөлдөөний хуралдаанд нэгэн адил хамаарахаар байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөлдөөний ... тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.” гэсэн нэмэлт оруулж зөвлөлдөөний тэмдэглэлийг байгууллагын нууцын зэрэгт хамааруулан хадгалах заалтыг хассан байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн зөвлөлдөх тасалгаанд маргаан бүхий асуудлаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх түүний хараат бус байдлын баталгаанд харшилж байна. Зөвлөлдөх тасалгаанд гишүүний илэрхийлсэн санал,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5