Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

575 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн заалтуудын үйлчлэлийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 8. Энэхүү дүгнэлтийн 4 дэх хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг; мөн дүгнэлтийн 6 дахь хэсэгт заасан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсгийн холбогдох заалт 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө томилогдсон Цэцийн гишүүдийн тухайд буцаан хэрэглэгдэхгүй болохыг дурдсугай. 9. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.” гэсэн байна. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, 3, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн дагуу Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтоол гаргаж ирүүлээгүй болно. Мөн Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10/2997 дугаар албан бичгээр уг дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Энэхүү асуудлыг Үндсэн хуулийн цэцийн зөвлөгөөнөөр хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдсан тус албан бичгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй талаар 2016 оны 2/215 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын даргад мэдэгдэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлтийг нэн даруй хэлэлцэж хариу ирүүлэхийг уламжилсан боловч хуулийн дагуу шийдвэрлэж, зохих шийдвэрийг гаргаагүй байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдааны 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5