Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

577 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэлсэн үг байгууллагын нууцын зэрэгт хамаардаг учраас зөвлөлдөх тасалгааны нууцыг ил болгох нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гишүүдийн хараат бус байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 5. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон байна. Энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна. 6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татахаар заасан нь хууль зөрчсөн эсэхийг зөвхөн шүүхээр тогтоосон байх зарчмыг алдагдуулж, Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулсан Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна. 7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд тус тус “Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж эдгээр хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна. Дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.”, Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ...”, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн шинжийг агуулжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5