Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

574 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 6. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт “... Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж тэтгэвэрт гаргах асуудлыг анх илгээсэн байгууллага санал болгон Улсын Их Хуралд ирүүлсэн ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ.Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг зөрчөөгүй байна. 7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.”, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон ...”; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.”, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.”, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.”, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5