Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

573 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэснийг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих.” гэсэн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийг, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “ Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэснийг тус тус зөрчсөн байна. 4. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих ...”, 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.”, 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ...”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “... Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс ...”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно.”, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 5. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5