570 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно”, түүнчлэн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулиас давсан хязгаарлалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт Цэцийн гишүүнийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээр Цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх талаарх зохицуулалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг ийнхүү Үндсэн хуулиар зохицуулсан нь түүнийг аливаа шударга бус үндэслэлээр бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох явдлаас хамгаалсан заалт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь түүнийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан нь Үндсэн хуулийн цэцийн хяналтыг хэрэгжүүлж байгаа гишүүдийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө олноор нь чөлөөлөх замаар Цэцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг объектив байдлаар хязгаарлан, хяналт тавих боломжийг шууд үгүйсгэсэн зүй бус үйлдэл юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар тус хуулийн 401дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт оруулсан өөрчлөлт ньҮндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байна. 4. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэсэн заалтыг “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг Цэцийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5