569 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Уг заалтад заасан “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хууль” мөн, биш эсэхийг хэн хэрхэн тогтоох нь ойлгомжгүй бөгөөд агуулгын хувьд ийм зохицуулалт байх боломжгүй юм. Хожим нь Үндсэн хуулийн цэцээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хууль тогтоох байгууллагаас зүй бусаар үгүйсгэх, Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуулийн цэцийн хууль хэрэглэх орчинг тодорхой бус болгох боломжийг дээрх заалт олгож байна. Үндсэн хуулийн цэц нь гагцхүү Үндсэн хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх учиртай. Үндсэн хуулийн цэц нь “Төвийг сахина” гэсэн зарчим нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах боломжгүй зарчим юм. Шүүх нь эрх зүйн маргаанд зөв, буруугийн дүгнэлт өгөхөөс бус нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, эсхүл олон нийтийн хүсэл сонирхолд нийцүүлэн төвийг сахих замаар Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлэх боломжгүй, Үндсэн хуулийн шүүх эрх зүйн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх замаар Үндсэн хуульт ёсыг хамгаалахаас илүү өөр эрх ашиг байж болохгүй. Хууль тогтоогчийн хувьд төвийг сахих зарчмын агуулгыг хэрхэн ойлгох талаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд тусгайлан зохицуулаагүй хэдий ч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дахь хэсэгт төвийг сахих зарчмын агуулгыг Цэцийн гишүүн татгалзан гарах агуулгаар ойлгохоор тайлбарлажээ. Мэдээлэл гаргагчийн хувьд “төвийг сахина” гэх зарчмын агуулга нь Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах утгаас илүү өргөн хүрээтэй хэмээн ойлгож байгаа бөгөөд энэ байдал нь Үндсэн хуулийн цэцээс бүрэн эрхээ хуулийн хүрээнд шударгаар хэрэгжүүлэх боломжийг ихээхэн хязгаарлана хэмээн үзэж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно” хэмээн нэмэлт оруулсан ба дээрх нэмэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5