Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

571 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.” хэмээн өөрчилсөн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Хууль зөрчсөн эсэхийг эцэслэн тогтоох нь шүүхийн байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэгт шүүх эрх мэдлийн байгууллагаас гадна бусад байгууллагыг хамруулах боломжтой байхаар хуульчилсан байгаа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хуулиар хамгаалагдсан баталгааг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд дээрх хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг магадлан шалгаж, хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2016 оны 2 дугаар сарны 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд 03 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг; 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5