568 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэглэх эрхгүй” гэсэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг, эцэст нь ёсчлогдсон хуулийг Ерөнхийлөгчид хүргэсний дараа, дагаж мөрдөж эхлэхээс өмнө хориг тавих хугацаа ямагт олгогдсон байх агуулгатай Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт байгаа хугацааг “хуульд өөрөөр зааж болох”-ыг дээд зэргээр туйлшруулан “энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хэрэглэснээр Үндсэн хуулийн нөгөө хоёр заалтыг ч бас зөрчихөд хүргэсэн байна. Хуулийг түүний мөн чанар, онцлогт үл хамаарах байдлаар хэтэрхий урт хугацааны дараа эхлэн дагаж мөрдөхөөр заах нь нийгмийн эрх ашигт үл нийцэх, хэсэг бүлгийг талдаа татах гэсэн эрх баригчийн далд санаархал байдгийг дашрамд дурдъя. Иймд өөрчлөлт оруулах тухай эдгээр гурван хууль мэдээлэлд дурдаагүй Үндсэн хуулийн бусад зөрчлийг агуулж байгаагаас гадна, ийнхүү зөрчилтэйгөөс бусдыг харгалзах хуулиудаас хуулбарлан /хуульд өөрчлөлт оруулах журмыг зөрчин/ бичигдсэн тул энэ гурван хуулийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ц.Батхолбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Цэц нь хараат бус байх, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, гишүүд эрх тэгш байх, асуудлыг шударга шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх үндсэн зарчмыг баримтална” хэмээн заасныг “Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим” мөн хэмээн өөрчлөлт оруулжээ. Мэдээлэл гаргагчийн хувьд “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх”, “Төвийг сахих” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэсэн заалт, 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5